Төрөлжсөн асрамжийн ажилтан, албан хаагчдын чадавх бэхжүүлэх сургалт болж байна

Төрийн албаны тухай хууль шинэчлэгдэн батлагдаж хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой төрийн албыг чадавхжуулах, бүх шатанд мэргэшсэн албан хаагчидтай байж, төрийн үйлчилгээг хурдан шуурхай, чирэгдэлгүй бөгөөд ил тод, нээлттэй үзүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг авч байна. Засгийн газрын 2020 оны 84 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Ахмад настны төрөлжсөн асрамжийн үйлчилгээний шинэчлэлийн хөтөлбөр”-т асрамжийн газрын хүний нөөцийг чадавхжуулах, сургалтыг тогтмол зохион байгуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах, тэдний нийгмийн баталгааг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн 2023 он гэхэд бүх ажилтнуудыг хамруулан сертификат олгохоор төлөвлөж байгаа. Энэ хүрээнд төрөлжсөн асрамжийн газрын ажилтнуудын чадавх бэхжүүлэх хоёр өдрийн сургалтыг Дэлхийн банкны “Төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн … Continue reading Төрөлжсөн асрамжийн ажилтан, албан хаагчдын чадавх бэхжүүлэх сургалт болж байна